Г.Ёндон: Шатахууний үнэд төр оролцох нь бизнесийн зарчимд тохирохгүй

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон шатахууны нийлүүлэлт болон үнийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, өхдөө “Шатахуун импортлогчид зөвшилцсөний үр дүнд хүн амын дунд вакцинжуулалт 60 хувь хүртэл үнийг тогтвортой барьсан. Эдийн засаг -5.3 хувьд хүрсэн үед ийм шийдвэр гаргаж 2021 оны нэгээс зургадугаар сар хүртэл үнийг барьж тодорхой зохицуулалт хийсэн. Ер нь төр хувийн хэвшлийнхний бизнесийн үйл ажиллагаа руу гараа дүрэх нь буруу. Угаасаа бизнесийн зарчимд тохирохгүй. Тиймээс зах зээлийн зарчим руу аажим аажмаар шилжих ёстой гэсэн бодлогыг салбарын яам баримталж байна. Иргэдэд аль болох ачаалал багатай, эдийн засагт гэнэтийн инфляци өгөхгүй байдлаар зохицуулалт хийх талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам бодлого боловсруулж ажиллаж байна. Салбарын яамны зүгээс, … Continue reading Г.Ёндон: Шатахууний үнэд төр оролцох нь бизнесийн зарчимд тохирохгүй